Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Будапешт хот олимпын наадам зохион байгуулах өрсөлдөөнөөс хасагдлаа

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

2024 оны олимпын наадам зохион байгуулах өрсөлдөөнд зүүн Европыг төлөөлөн оролцож байсан Унгарын нийслэл Будапешт хот зохион байгуулах өрсөлдөөнөөс төслөө татан авчээ.

Ингэснээр зохион байгуулах өрсөлдөөнд Парис болон Лос Анжелес хотууд үлдлээ. Өчигдөр Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Будапешт хотын захирагч Истван Тарлос нар, Унгарын олимпын хорооны хуралдаанд оролцож, зохион байгуулах өрсөлдөөнд оролцохгүй байх шийдвэр гаргасан юм. Унгарын эдийн засгийн нөхцөл байдал хараахан олимп зохион байгуулах хэмжээнд хүрээгүй тул Засгийн газар болон парламентын хүрээнд дэмжээгүй байсан билээ.

Ирэх есдүгээр сард Перу улсын нийслэл Лима хотноо зохион байгуулагдах Олон улсын Олимпын хорооны 103 дахь удаагийн хуралдаанаар 2024 оны олимпын наадам зохион байгуулах улсыг албан ёсоор тодруулах юм.


Эх сурвалж: www.dw.com