Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Dreamers Day: Сарны туяа (Moonlight)

ikon.mn
2017 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Dreamers’ Day арт кино өдөрлөгөөр энэ удаа найруулагч Барри Жэнкинсийн “Сарны туяа” кино гарах гэж байна.
Оскарын найман төрөлд нэр дэвшсэн “Сарны туяа” монгол хэлээр өргөн дэлгэцнээ ганцхан удаа гарах гэж байна. Уг кино Шайрон гэх залуугийн амьдралын гурван үеийг харуулах тун сонирхолтой бүтээл юм.

Киног амьд болгодог хэд хэдэн чухал зүйл бий. Юун түрүүнд жүжигчдийн уран чадвар. Тэгвэл “Moonlight”-ийн гол дүрийн баатар усанд сэлэхээр оролдож байгаа хэсэгт жүжиглээгүй бөгөөд үнэхээр усанд сэлэхээр анх удаа оролдсон нь тэр аж. Мөн Шайроны дүрийг бүтээсэн гурван залууг зураг авалтын үеэр хооронд нь ганц ч удаа уулзуулаагүй. Тэд өөр өөрийнхөөрөө дүрээ бүтээгээсэй гэсэндээ тэгж шийдсэн аж. Үүнээс илүү бодитой зураг авалт гэж юусан билээ.

Барри Жэнкинс Оскарын шилдэг найруулагчийн төрөлд өрсөлдөж буй дөрөв дэх өнгөт арьст найруулагч юм. Мөн энэ киног “In Moonlight Black Boys Look Blue” хэмээх жүжгээс сэдэвлэн бүтээсэн байна.

Оскарт нэр дэвшсэн найман төрлөөсөө гарцаагүй шагнал хүртэх магадлалтай гэгдэж буй уг киног энэ бямба гарагт буюу 2017 оны хоёрдугаар сарын 25-нд УИД-ийн тавдугаар давхарт байрлах iCinema кинотеатрт хүрэлцэн ирж үзээрэй.

Дэлгэрэнгүйг 99069635, 88003329 дугаараас авна уу.