Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Ээж” урд хөршийг зорино

Монголын мэдээ
2017 оны 2 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

“Чононгоо фильм продакшн”-ы уран бүтээлчид БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 13-нд айлчилж тус продакшны бүтээл Монголын уран сайхны “Ээж" киног Хятад улсад гаргах асуудааар Шанхай хотын Жями группийн төлөөлөгчидтэй анхны тохиролцоонд хүрч, санамж бичшт гарын үсэг зурсан. Энэ киног Дээд Монголын яруу найрагч Б.Бүргэд хятад хэлээр орчуулжээ.

“Ээж” киноны зохиолыг “Чононгоо фильм продакшн”-ы захирал, зохиолч Б.Мөнхтуяа бичиж, МУСТА Б.Эрдэнэцэцэг найруулан, МУАЖ Д.Мэндбаяр гол дурд тоглосон. Энэхүү бүтээл нь үзэгчдийн хүртээл болсныхоо дараа ОХУ-ын Башкортостан улсын Уфа хотын олон улсын “Мөнгөн морь” кино наадамд оролцож, 32 орны 27 киноноос “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг нь авч, жүжигчин Д.Мэндбаяр гуай хүртсэн.

Мөн Америкийн Лос Анжелес хотод “Азийн дэлхийн шилдэг кино наадам”-д 51 орны 30 гаруй кино өрсөлдөхөд шилдэг таван киноны нэгээр шалгарч, хүлгийн жолоогоо залсаар Энэтхэгийн Башкир, Японы Токио хотод болсон Азийн олон улсын кино наадамд оролцсон. Тэгвэл тун удахгүй буюу ирэх зургаадугаар сард Америкийн Сиетл хотод, долоодугаар сард Францад “Нэг улс нэг кино” наадамд оролцохоор болоод байгаа аж.

Энэхүү киног олон улсын кино наадмуудад авч явахад гол үүрэг гүйцэтгэсэн "Тэнгис" кино театрын ахлах менежер, урлагийн менежер Д.Цэнгэл “Ээж” кино маань Хятадын зах зээлд гарахаар болжээ. Энэ хэсгийн гэрээ хэлэлцээрт оролцоогүй ч гэсэн анх кино наадмуудад явуулж олон түмний хүртээл болгох ажлыг гардан хийсэн билээ. Энэ мэтээр олон навчтай кино цаашид хол нисэх боломжтой болдгийн тод жишээ юм. Мөн дараагийн уран бүтээлд нь амжилт хүсье” хэмээн өөрийн фэйсбүүк хуудсандаа тэмдэглэжээ.

Дашрамд дурдахад, “Чононгоо фильм продакшн”-ы уран бүтээлчид тус продакшны захирал, МУСТА Б.Мөнхтуяагийн бичсэн Хятадын цагаач эмэгтэйн амьдралаас сэдэвлэсэн “Сэтгэлийн хязгаарт” зохиолыг Шанхай хотын Жями групптэй хамтран уран сайхны кино бүтээхээр тохиролцсон гэнэ.

Зураг