Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Ард түмний онц түр зөвлөл” ШААРДЛАГЫНХАА ХАРИУГ санууллаа

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улс орны нийгэм эдийн засгийн хүнд нөхцөл байдалд оффшор бүсэд данстай улстөрчид буруутай гэж үзэж байгаа “Ард түмний онц түр зөвлөл” тулган шаардах бичгийн хариу авах өдрийг сануулан өнөөдөр жагсаал зохион байгууллаа. 

Тэд өнгөрөгч нэгдүгээр сард УИХ-ын дарга М.Энхболдод оффшор бүсэд данстай улстөрчдөд хариуцлага хүлээлгэж, нууц бусад байршсан мөнгийг улсад нэн даруй эргүүлэн авчрах хэрэгтэй гэсэн тулган шаардах бичиг өгчээ. 

Энэхүү шаардах бичгийн хариуг ирэх сарын 15-ны өдөр авахаар тусгажээ. “Бид өнөөдөр 27 хоног үлдсэнийг эрх баригчдад сануулахаар жагсч байгаа нь энэ. Нийгэм, эдийн засгийн хүнд байдлаас гарахын тулд Панамын баримтад нэр нь дурьдагдсан 45 хүний нууц бүс дэх дансанд байгаа мөнгийг улсдаа эргүүлэн оруулж ирэх ёстой. Тэгж байж бид энэ хүндрэлийг давна. Ер нь оффшор данстай улстөрчдөд хариуцлага тооцох цаг нь болсон. Бид хариуцлага тооцуулахын тулд жагсч байна” гэж АТОЗ-ын удирдах зөвлөлийн дарга Д.Цогтбаатар ярьсан юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэд өмнө нь ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой энэ асуудлаар уулзсан бөгөөд уулзалтын үеэр тэдний санаачилгатай санал нэг байгаагаа мэдэгдээд, монголын төр оффшорчдод хариуцлага тооцох ёстой гэж онцолжээ. 

Хэрвээ ирэх сарын 15-ны өдөр шаардах бичигт хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, олон нийтийн жагсаал зохион байгуулна гэдгээ “Ард түмний онц түр зөвлөл”-өөс мэдэгдсэн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn