Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Тэтгэвэр, тэтгэмж авах ИТГЭМЖЛЭЛИЙГ 1 жилийн хугацаатай олгож байхаар боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын нотариатчийн танхимтай зөвшилцөн тэтгэвэр, тэтгэмж авах эрхийн итгэмжлэлийг нэг жилээс илүүгүй хугацаагаар олгож байхаар Эрүүл Мэнд, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг итгэмжлэгдсэн хүнд нь олгохдоо нотариатчийн олгосон итгэмжлэлийг үндэслэдэг. Өөрөөр хэлбэл Иргэний тухай хуулиар итгэмжлэлийг гурван жилийн хугацаатайгаар олгодог байсан юм.

Нотариатчийн олгосон итгэмжлэлийн хугацаа урт байгаагаас тэтгэвэр, тэтгэмж нь олговол зохих эзэндээ хүрч буй эсэх нь тодорхойгүй болох, тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын сангийн зарцуулалтад хяналт тавихад хүндрэл учрах зэрэг сөрөг үр дагавар гардаг байна.

Ийнхүү нотариатчийн олгосон итгэмжлэлийн хугацаанд хяналт тавьж, нэг жилээс илүү хугацаагаар олгосон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжийг олгохгүй боллоо.

 

Эх сурвалж: Эрүүл Мэнд, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар