Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хилээр нэвтрэх гадаадын иргэдийн хурууны хээг авч эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Аюулгүй байдлыг хангах үүднээс Хятад улсад зорчиж байгаа гадаадын иргэдийн хурууны хээг авч үлдэх ажиллагаа маргааш буюу Баасан гарагаас эхэлж байна.

Өнөөдөр Хятадын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны вэбсайтад энэ тухай зарлажээ. Мэдэгдэлд өгүүлснээр 14-70 насны гадаадын бүх зорчигч хилээр нэвтрэхдээ хурууны хээгээ үлдээх ёстой бөгөөд түүнийг нь зөвхөн албан хэрэгцээнд ашиглана гэсэн байна.

Яваандаа хилийн бүх боомтод хэрэгжих энэ шийдвэр Баасан гарагт Шенжэний Баоань Олон Улсын Нисэх Буудлаас эхлэх юм.

Харин дипломат паспорт эзэмшигчид хурууны хээгээ үлдээх шаардлагагүй ажээ.

Гадаадын иргэдийн хурууны хээг хил нэвтрэхэд нь авдаг журам хэрэгжсэн орнуудад одоогоор АНУ, Франц, Япон зэрэг улс багтаж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post