Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Абэ-Трампын уулзалтын өмнө Sharp АНУ-д хийх томоохон хөрөнгө оруулалтаа зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Sharp корпораци Америкт өөрийн шингэн кристал дэлгэцийн үйлдвэр байгуулахаар болсныг өчигдөр буюу Япон-АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн зарлалаа.

Абэ, Трамп нар маргааш Баасан гарагт уулзах гэж байгаа юм. Sharp корпорацийн гол хувь эзэмшигч Тайваний Foxconn үйлдвэр өнгөрсөн сард АНУ-д $7.14 тэрбум орчмын хөрөнгө оруулалт хийхээ зарлаж байсан.

Тэгвэл энэ төлөвлөгөөг Sharp болон бусад Японы компаниуд тэргүүлж ажиллахаар болсон нь энэ юм байна.

Sharp корпорацийн төлөөлөгч “Бид үйлдвэрийн барилгын ажлыг энэ оны эхний хагаст эхэлнэ” гэжээ. Харин үйлдвэрлэл нь 2020 онд эхлэх гэнэ.

Японы ерөнхий сайд Шинзо Абэ Вашингтоныг зорихдоо Дональд Трампад хөрөнгө оруулалтын томоохон саналуудыг хүргэх төлөвтэй байгаа.

Дональд Трампын “Нэгдүгээрт Америк” бодлого, мөн TPP (Trans Pacific Partnership) буюу Номхон далайн бүсийн 12 орон нэгдсэн чөлөөт худалдааны гэрээнээс Америкийг гаргах болсон нь ингэхэд хүргэж байна.

Foxconn бол Apple-ийн бүтээгдэхүүнүүдийн гол үйлдвэрлэгч компани. Дональд Трамп iPhone-ийг АНУ-д үйлдвэрлэхийг Apple компаниас шаардаж байгаа нь үүнд нөлөөлсөн бололтой.

 

Эх сурвалж: Japan Times