Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Охиных нь бизнесийг гадуурхсан Nordstrom компанийг Трамп шүүмжлэв

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Иванка Трамп

Твиттер сүлжээгээр АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп бизнесийн байгууллагууд руу довтолдог уламжлал тогтоод байгаа. Тэгвэл түүний довтолгоонд өртсөн сүүлийн компаниар Nordstrom тодроод байна.

Лхагва гарагт тус их дэлгүүрийн сүлжээ Дональд Трампын охин Иванкагийн эзэмшдэг хувцас, аксесуарын бүтээгдэхүүнийг зарахаа зогсоож байгаагаа зарласан юм.

Тэгвэл өчигдөр Трамп энэ тухай твиттер хуудсандаа бичихдээ “Nordstrom миний охин Иванкад шударга бус хандлаа. Тэр бол намайг үргэлж зөв зүйл хийхэд нөлөөлдөг агуу хүн! Аймаар юм!” гэжээ.

Түүний энэ мэдэгдэл Трампын ашиг сонирхлын зөрчлийг шүүмжилдэг хүмүүст олз болохоор үйлдэл болж байна.

Бизнесмэн байсан Трамп ерөнхийлөгч болсныхоо дараа хувь, хувьсгалын ашиг сонирхлоо хольж хутгахгүй байж чадах болов уу гэсэн эргэлзээ нийгэмд оршсоор байгаа юм.

Ёс зүйн мэргэжилтнүүд Трампыг энэ мэдэгдлээ Цагаан ордны албан ёсны хуудсанд нийтэлснийг зохисгүй үйлдэл гэж үзэж байна.

Nordstrom дэлгүүрийн сүлжээ Иванкагийн брэнд бүтээхдэхүүний борлуулалт муу байгаагаас зарахаа зогсоож байгаа гэж тайлбарласан юм.

Тэд үүнийгээ жил бүр бараа бүтээгдэхүүний 10 хувиа шинэчилдэг уламжлалт арга хэмжээний хүрээнд хийгдсэн гэжээ.

Трамп өмнө нь твиттер сүлжээгээр Ford, General Motors, Toyota зэрэг компаниудыг шүүмжилж байсан юм.

Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа Nordstrom-ийн хувьцааны үнэ хэсэг унаад, удалгүй эргэн сэргэсэн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post