Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Япончуудын МАХЧИН болдог өдөр

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 9-ний өдрийг Японд үндэсний “Махны өдөр” болгон тэмдэглэдэг.

“Хоёрдугаар сарын 9 дэхь өдөр (2,9)” ба “мах” гэдэг хоёр үг нь Япон хэлэнд бараг ижил дуудагддаг. Махыг “никү” гэдэг бол тоог нь “ни-кюү” гэдэг аж. Анх хэн санаачилсан нь тодорхойгүй ч энэ өдөр Япон даяар дэлгүүр хоршоо, хоолны газрууд махан хүнсний өргөн хэмжээний урамшуулалтай худалдаа зарладаг гэнэ. Өөрөөр хэлбэл энэ өдөр арлын орны иргэд асар их хэмжээний мах иддэг.

127 сая хүн амтай Япон улс нь дэлхийн хамгийн том мах импортлогчид тооцогддог. Тэдний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын 20 хувийг мах эзэлдэг байна.

Махны ихэнхийг АНУ-аас авдаг. Сүүлийн 10 жилд л гэхэд АНУ-аас авдаг гахайн махны хэмжээ нь 20 хувь өссөн бол үхрийн махны хэмжээ 1,400 хувь өссөн тоо бий.

Японы махны зах зээлийн төлөө өрсөлдөгчид нь Америк ба Австрали. Гэвч ерөнхийлөгч Дональд Трампын TPP (Trans Pacific Partnership) гэрээнээс гарах шийдвэр нь Америкийн мах экспортлогчдын санааг зовоож эхэлжээ. Хэрвээ Америкчууд Азийн зах зээл, тэр дотроо Японыг алдвал Австраличууд орон зайг нь булаан эзлэхэд бэлэн байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz