Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын тэргүүн хатагтай Daily Mail сайтыг шүүхдэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Библийн судрыг барин тангараг өргөж буй Дональд Трамп

Daily Mail вэбсайтыг эрхлэн гаргадаг компани АНУ-ын шинэ тэргүүн хатагтай Меланиа Трампыг 1990-ээд оны үед дээд ангиллын биеэ үнэлэгч байсан гэх мэдээлэл нийтэлснийхээ төлөө шүүхэд дуудагдаад байна.

Хатагтай Трамп өнгөрсөн Даваа гарагт тус компанийг шүүхэд өгч $150 саяыг нэхэмжилжээ.

Тэргүүн хатагтайг төлөөлж байгаа өмгөөлөгч Чарльз Хардер шүүхэд илгээсэн гомдолдоо Mail Media компанийн нийтлэл нь тэргүүн хатагтайн амьдралд нэг удаа тохиолдох олон сая долларын бизнес боломжийг хаасан гэж үндэслэлээ тайлбарласан нь дуулиан тариад байна. Учир нь энэ тайлбар тэргүүн хатагтайн байр суурийг мөнгө болгон ашиглах сонирхолтой байсан мэтээр ойлгогдож байгаа ажээ.

Өнгөрсөн долоо хоногт тэд Мэрилэнд мужийн шүүхэд гомдлоо гаргасан ч Mail Media компани нь тус мужид бүртгэлтэй аж ахуйн нэгж биш гэдэг үндэслэлээр буцаагджээ. Ингээд Даваа гарагт тус компанийн салбар байрладаг Нью-Йоркийн шүүхэд хандсан нь энэ юм.

Меланиа Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос хойш Нью-Йорк хотдоо хүү Бароны хамт нам гүм амьдарч байгаа. Тэргүүн хатагтайг ямар нэг бизнес харилцаа, тэр дотроо зар сурталчилгаанд оролцохгүй гэдгийг өмгөөлөгч Хардер мэдэгдээд шүүхэд гаргасан гомдлын үг хэллэгийг хэвлэлүүд “зориудаар буруу тайлбалраж байна” гэжээ.

Түүнийг ингэж хардах болсон шалтгаан нь Дональд Трампыг байнга дагалдаж байгаа бизнесийн ашиг сонирхлын асуудалтай холбоотой. Бизнесийн томоохон эзэнт гүрний тэргүүн байсан Трампыг ерөнхийлөгч болсон ч хувийн ашиг сонирхлоо үндэсний эрх ашгаас дээгүүр тавихгүй гэх газаргүй гэж хэвлэл, олон нийт харж, болгоомжилдог юм.

 

Эх сурвалж: The Guardian