Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Баянхошууны хүүхдийн цусан дахь хар тугалга 15.9-22 микрограмм. Зайсанд амьдардаг хүүхдээс илрээгүй"

ikon.mn
2017 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АШУУҮИС-ын Орчны эрүүл мэндийн сургуулиас Баянхошуу, Да хүрээ, Зайсан зэрэг 5 цэгт амьдардаг хүүхдүүдийн цусанд хар тугалганы агууламжийг шинжилсэн үр дүнг танилцууллаа. Энэхүү шинжилгээг GoGo мэдээний агентлагаас санаачлан хийлгэсэн байна.

Мэдээллийг iKon.mn шууд дамжуулан хүргэв.

https://www.facebook.com/iKonNews/videos/621867381332167/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

"Улсын хэмжээнд хүүхдийн цусанд хар тугалгын хэмжээг тодорхойлох хоёр л лаборатори байна"

GoGo мэдээний агентлагийн Ерөнхий редактор О.Ариунбилэг: Шинжилгээн дээр суурилсан дүр дүнг та бүхэнд танилцуулж байна.

Монгол Улсын заавал мөрдөх стандарт бий. АЧИ 50 гэдэг тоог зааж байвал хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй гэж үздэг. Харин 500 байвал аюултай гэсэн үг. 

Бээжинд PM2 300 хүрэхэд хөл хорьдог.  Гэтэл манайд PM2 1,000 давж байхад ямар ч арга хэмжээ авдаггүй.

Судалгаа хийхэд лаборатори маш том асуудал байсан. Улсын хэмжээнд хүүхдийн цусанд хар тугалгын хэмжээг тодорхойлох хоёр л лаборатори байна.

Баянхошуу орчимд амьдарч буй хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 15.9-22 микрограмм байсан. Зайсан орчимд амьдарч буй хүүхдээс огт илрээгүй байна.

"Хар тугалгын цусан дахь агууламж орон сууцны хүүхдүүдэд 3.8, гэр хороололд амьдарч буй хүүхдэд 10.8 байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх хэмжээ биш"

АШУҮИС Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор​ Д.Нарансүх "Хар тугалга бол цусанд байх ёсгүй хортой элемент. Тиймээс дэлхийн улсууд ямар хэмжээтэй байвал хор хөнөөл үзүүлэхийг шинжилж тогтоосон байдаг.

Мөн хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээг хянаж байдаг. Харин Монголд тийм зүйл байдаггүй.

Энэ бол 15 хүүхдэд хийгдсэн тандалт, шинжилгээ. Хэрэв бага насны хүүхдүүдийг хамарсан томоохон судалгаа хийвэл хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад тус нэмэр болох үр дүн гарах болов уу.

Монгол хүүхдийн цусан дахь хар тугалгын суурь хэмжээг тогтоох шаардлагатай" гэв.

"15 настай охин хар тугалгын хүчтэй дайралтад өртөж байсан бол 25 насандаа жирэмслэхэд урагт нөлөөлнө гэсэн үг"

Судлаач Э.Ундармаа "Хар тугалга нь мэдрэлийн үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлдэг метал. 0-3 настай хүүхдүүдэд мэдрэлийн үйл ажиллагаа хамгийн эрчимтэй хөгжиж байдаг. Цаашлаад 0-5 насны хүүхдүүдэд хар тугалга хүчтэй өртвөл сэтгэн бодох чадварт нөлөөлж, эрчимтэй буурдаг.

Мөн мэдрэлийн эд эс эргэн төлждөггүй учраас насан туршдаа сэтгэн бодох чадвар нь саарч байдаг.

Хар тугалга нь 10 жилийн хугацаанд ясанд хуримтлагддаг.

Хар тугалга нь цусанд орсноор улаан эсийн тоо багасч, цус багадалт илэрдэг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд архаг хар тугалгын өртөлт буюу 10-аад жилийн өмнө хар тугалгын дайралтад өртөж байсан бол ургийн мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг.

Жишээлбэл, 15 настай охин хар тугалгын хүчтэй дайралтад өртөж байсан бол 25 насандаа жирэмслэхэд урагт нөлөөлнө гэсэн үг" хэмээн тайлбарлалаа.


Тэд Засгийн газар болон, ЭМЯ-нд дараах гурван шаардлагыг хүргүүлж байгаагаа хэллээ.

  1. Биомониторын түүвэр судалгааг хийдэг болох. 
  2. Хар тугалгаар хордож байгаа эх үүсвэрийг тогтоох судалгааг үндэсний хэмжээнд хийх
  3. Хар тугалгын үзлэг хийх тогтолцоотой болох.