Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ихэнх Европчууд муслимуудыг хилээрээ нэвтрүүлэхгүй байх хүсэлтэй нь харагджээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Муслим хүн ам голлодог орнуудаас ирэх хүмүүсийг хүлээж авахгүй байх нь зөв гэж Европчуудын ихэнх нь үзэж байгааг санал асуулгын дүн харуулжээ.

Европын 10 орны хүмүүсийн дунджаар 55 хувь нь ийм хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Chatham House байгууллагын энэ судалгааг Дональд Трампын муслимуудыг АНУ-д нэвтрүүлэхийг хориглох шийдвэрээс өмнө хийсэн ажээ.

Ингэхэд Европын 10 орны хоёроос бусад нь 50-аас дээш хувьтайгаар муслимуудыг улс орондоо оруулахгүй гэжээ.

Дунджаар 20 хувь нь муслимуудыг хүлээж авахад бэлэн гэсэн бол 25 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна.

Хориглохыг хамгийн их дэмжсэн нь Польшууд 71 хувьтай байгаа бол Австри 65, Герман 53, Итали 51 хувиар тус тус дэмжжээ.

Харамсалтай нь хориглохыг эсэргүүцсэн санал аль ч улсын иргэдийн хувьд 32 хувиас хэтэрсэнгүй.

Муслим иргэдийг хүлээж авахгүй гэсэн хүмүүс нас ахих тусам нэмэгдэж байгаа бол 30 хүртэл насныхан харьцангуй бага эсэргүүцжээ.

 

Эх сурвалж: Independent