Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Мадонна 4 настай ихэр охидыг Малавиас өргөж авлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Мадонна

Африкийн Малави улсын асрамжийн газраас поп од Мадонна 4 настай ихэр охидыг өргөж авсан байна.

Энэ тухай Малави улсын дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Мленга Мвула мэдээлжээ. Охидын эх 2012 оны наймдугаар сард тэднийг төрүүлээд долоо хоногийн дараа нас барсан аж.

Дараа нь ихэр охидыг эмэг эх нь асарч байгаад сүүлдээ боломжгүй болсон тул асрамжийн газарт шилжүүлээд байжээ.

Мвулагийн гэрчилж байгаагаар 58 настай Мадонна ихэр охидын хамт тун баяртайгаар шүүхийн танхимаас гарч явсан гэнэ. Ихэр охидыг өргөж авахаасаа өмнө Мадонна дөрвөн хүүхэдтэй байсан. Тэдний Лоурде Леон нь 20, Рокко Ричи 16, Дэвид Банда ба Мерси Жэймс нар нь 11 настай юм.

Поп од нь 2006, 2007 онуудад Малави улсаас Дэвид, Мерси нарыг тус тус өргөж авч байжээ.

Тэр бас Малавийн өнчин хүүхдүүдийн төлөө Raising Malawi байгууллагаар дамжуулан буяны үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллага энэ жил Малавид анхны хүүхдийн мэс засал, эрчимт эмчилгээний төв байгуулж байгаа юм.

Мадонна Малавид байнга ирдэг, ард иргэдийнх нь хувьд танил дотно хүн болсон байдаг тухай Мвула өгүүлжээ.

 

Эх сурвалж: Time.Com