Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хорт хавдарын 75.6 хувь нь ХОЖУУ ШАТАНДАА оношлогдож байна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Дэлхийд жилд 14.1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа ба 2030 онд хорт хавдрын өвчлөл 21.7 сая болж, нас баралт нь 14 сая болж нэмэгдэх хандлагатай байна.

Манай Улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх эгнээг хорт хавдрын шалтгаан эзэлж байгаа бөгөөд 2015 оны статистикаас харвал,
  • элэгний /39.1 хувь/,
  • ходоодны /14.7 хувь/,
  • умайн хүзүүний /7.7 хувь/,
  • уушгины /7.2 хувь/,
  • улаан хоолойн /6.6 хувь/,
  • хөхний /3.9 хувь/ хорт хавдрууд зонхилон тохиолджээ.

Шинээр оношлогдсон хорт хавдартай өвчтөний 75.6 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа нь урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэд өнөөдрөөс эхлэн хавдрын эрсдэлт хүчин зүйлийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, түүнээс сэргийлэх, эрт ирлүүлэг, үзлэгт хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарах шаардлагатайг харуулж байна.  

 

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар