Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш болох нийслэлчүүдийн цасны баяраар нийтийн тээврийнхэн үйлчилнэ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 3
iKon.MN
 

“Мөнгөн Улаанбаатар”  өвлийн спорт наадмын цасны баярын үйл ажиллагааг 2017 оны 2 дугаар сарын 4-ны Бямба гаригт “Хүй 7 худаг” дахь “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т зохион байгуулна.

Уг арга хэмжээний үеэр нийслэлийн Тээврийн газраас иргэдэд том оврын 2 автобусаар үйлчлэх юм. Иргэдэд үйлчлэх автобус маргааш Хувьсгалчдын музей /Хэлмэгдэгсдийн хөшөө/ - “Хүй 7 худаг” чиглэлээр явах бөгөөд өглөө 08:45-09:00, орой 17:00-17:30 цагт тус тус үйлчилнэ.

Тайлбар: Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийн унаагаар зорчих болно. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11-323176, 11-321490 дугаараас авах боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.