Нийслэл хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай нарийн мэргэжлүүдийг танилцуулах зорилгоор Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа нар мэдээлэл өглөө.
Нийслэлийн засаг даргын тамгын газар 22 агентлагийнхаа ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байгаа юм байна.
Үүнтэй холбогдуулан ажлын байрны нээлттэй өдөрлөгийг хоёрдугаар сарын 2-нд зохион байгуулахаар болжээ.
Нам эвсэл үл хамаарч төрд ажиллах хүсэлтэй залуусыг ажлын байраар хангах, тэдний мэдлэг чадварыг нийслэлийн хөгжилд нэмэрлэх зорилготой өдөрлөг гэдгийг онцоллоо.
НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 33 агентлаг, нийслэл, орон нутгийн өмчит 40 орчим аж ахуйн нэгж байдаг. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг өдөрлөгийн үеэр олон нийтэд танилцуулах юм” хэмээн ярилаа.
НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажилд иргэдийн оролцоо, залуучуудын мэргэжил боловсрол, мэдлэг чадварыг татан оролцуулах шаардлага байгаа юм. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай мэргэжил эзэмшсэн болон суралцаж байгаа залуусыг “Нээлттэй ажлын байр” өдөрлөгт оролцохыг урьж байна” гэлээ.
Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн хүрээнд зарлагдсан нарийн мэргэжлийн нэр
Хотын хөгжлийн инженерчлэл:
Олон нийтийн бодлого боловсруулалт:
Санхүү, эдийн засгийн бодлогын менежмент:
Сонгон шалгаруулалт нь ил тод, иргэдэд нээлттэй. Ажлын байр нь бэлэн байгаа аж.