Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хогны машинуудад GPS суурилуулжээ

www.ulaanbaatar.mn
2017 оны 1 сарын 31
ulaanbaatar.mn
Зураг зураг

"Хоггүй Налайх дүүрэг" аяны хүрээнд Налайх Тохижилт Үйлчилгээ ОНӨААТҮГ-ээс хог тээврийн үйл ажиллагаанд шинэ технологи нэвтрүүлжээ.

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хог тээврийн үйлчилгээнд GPS төхөөрөмж ашиглаж эхлээд байна.

Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ийн үйл ажиллагаа болон хог тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай дүүргийн удирдлагууд газар дээр нь очиж танилцжээ.

Гал тахиа жилийн сар шинийн баярыг угтан "Хоггүй өрх - Хотын өнгө" зорилтот ажлын хүрээнд хог цэвэрлэгээний ажлыг хуваарийн дагуу эрчимтэй зохион байгуулж байна.

Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас хороодын Засаг дарга нартай хог тээврийн үйлчилгээ, хяналтын тогтолцоо, сар шинийн баяраар эрчимжүүлсэн хуваарийн дагуу тээвэрлэлт хийх талаар санал солилцсон байна.