Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

2016 онд Google хакеруудад $3 саяыг төлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 31
IKON.MN
Зураг зураг

Програм хангамжийг цоорхойгүй бүтээнэ гэдэг хэцүү. Тиймээс олон тооны компаниуд өөрийнх нь програмд байгаа алдааг олж илрүүлсэн хакеруудыг шагнадаг байнгын хөтөлбөртэй (bugs bounty program) байдаг.

Тэгвэл тийм компаниудын нэг болох Google өнгөрсөн онд $3 саяыг хакеруудад төлсөн байна.

2016 онд Google дэлхийн 59 орны 350 гаруй мэргэжилтэнд өөрийнх нь бүтээгдэхүүний алдааг олж өгсний төлөө тодорхой хэмжээний мөнгөн шагнал олгожээ.

Google компанийн үйлчилгээнүүдээс нийт 1,000 гаруй цоорхойг тэд илрүүлж өгсөн аж.

Хакеруудаас хамгийн том шагнал авсан нь $100,000-ыг өвөртөлжээ. Энэ бол өмнөх жилийн хамгийн том шагналаас гурав дахин өссөн тоо юм. 2015 онд Google нийт $2 саяыг хакеруудад төлж байсан бол 2016 онд $3 сая болж огцом нэмэгдсэн байна.

Энэ арга хэмжээ нь нэг талаасаа Google-ийн хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой бол нөгөө талаасаа “цагаан малгайт” хакерууд буюу зөв хакеруудыг дэмжсэн чухал шийдэл болсон сайн талтай юм.

Тиймээс хүүхэд, залуус сайн мэргэжилтэн болж чадвал мөнгө олох боломж нэмэгдсээр байгааг энэ тоо баримт харуулж байна.

 

Эх сурвалж: Forbes