Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёрдугаар сарын 1-нээс Улсын томоохон эмнэлгүүд 20:00 цаг хүртэл ажиллана

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн сайдын тушаалаар улсын томоохон эмнэлгүүд хоёрдугаар сарын 1-нээс эхлэн өглөөний 08:30 цагаас оройн 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар болжээ. Ингэхдээ амралтын өдөр буюу Бямба гарагт 08:00-15:00 цаг хүртэл ажиллах юм байна.

ХОЁРДУГААР сарын 1-нээс 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллах эмнэлгүүд:

  • Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг,
  • П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг,
  • Хавдар Судлалын Үндэсний Төв,
  • Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв 
 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулатори засвартай байгаа учир цагийн хуваарийг ГУРАВДУГААР сарын 1-нээс 20:00 цаг хүртэл уртасгахаар болсон байна.

Ханиад томууны дэгдэлт их байгаатай холбогдуулан гаргасан уг шийдвэр хэзээ хүртэл үргэлжлэх тодорхойгүй байгаа бөгөөд өвчлөлийн нөхцөл байдлаас шалтгаалан гуравдугаар сарын дунд, сүүл үеэс эмнэлгүүд хэвийн цагийн хуваариар ажиллах байх гэсэн мэдээллийг ЭМЯ-наас өглөө.