Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын барьж байгаа хуучин гар утас Америкчуудын санааг зовоож байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Хэдийгээр хангалттай чинээлэг нэгэнд тооцогддог ч АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп хэт хуучин гар утас хэрэглэсэн хэвээр байгаа нь Америкчуудын санааг зовоох болжээ.

Твиттерийн донтон гэгддэг Трамп 2012 онд анх үйлдвэрлэгдэж байсан Samsung Galaxy S3 гар утсандаа тун хайртай, одоо болтол солиогүй байгаа гэнэ.

Android Central-ийн мэргэжилтнүүд Трампын хэд хэдэн гэрэл зурганд шинжилгээ хийсний эцэст үүнийг баталсан байна. Харамсалтай нь Galaxy S3 утас нь хамгийн сүүлд 2015 оны дундуур програмын шинэчлэл хийгдээд түүнээс хойш хаягдсан утас юм.

Өөрөөр хэлбэл одоо уг утсанд Android 4.3 JellyBean хувилбарын систем ажиллаж байгаа.

Уг нь Цагаан ордонд ирсэн ерөнхийлөгчид тусгай хамгаалалт бүхий гар утас хэрэглүүлэх ёстой. Гэвч Трамп хуучин утастайгаа байгаа гэх мэдээллийг The New York Times өгч байгаа юм.

Энэ тохиолдолд Трампын имэйл, твиттер хаяг зэрэгт хялбар халдан гартаа оруулах боломжтой.

Түүний өмнөөс ямар ч мэдэгдэл гаргах боломжтой болж байгаа юм.

Гэвч дураараа зантай ерөнхийлөгч хэзээ утсаа солих нь тодорхойгүй байгаа ба үүнд нь мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд санаа зовж эхэлжээ.

 

Эх сурвалж: TheNextWeb