Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Чихрийн шижнээр өвчилсөн тохиолдолд гутлаа зөв сонгох нь хөлний хүндрэлээс сэргийлнэ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 1 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Чихрийн шижин хэмээх өвчний талаар та лав дуулсан байх. Архаг явцтай, урт хугацаанд эмчилгээ шаарддаг энэхүү өвчнөөр яагаад өвчилдгийг та мэдэх үү. Энэ нь голчлон бидний амьдралын хэв маягаас шалтгаалдаг өвчин юм.

Тодруулбал, хүний биед цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд байлгах үүрэгтэй инсулин хэмээх даавар бий. Энэхүү дааврын шүүрэл багасах эсвэл үйлдэл нь алдагдаж, цусан дахь сахарын хэмжээ ихэссэний улмаас Чихрийн шижин өвчин үүсдэг. Хэдийгээр халдварт бус өвчин ч гэлээ удамших магадлалтай юм. Уг өвчнөөр өвчлөхөд таргалалт, дархлаа сулрах, хөдөлгөөний хомсдол зэрэг хүчин зүйл нөлөөлдөг байна.

Монгол Улсын хэмжээнд 35-аас дээш насны хүн амын 3.1 хувь нь чихрийн шижин өвчнөөр өвчилсөн, 9.2 хувь нь глюкозын сорилд өөрчлөлттэй буюу чихрийн шижингээр өвчлөхийн өмнөх шатанд байна гэсэн судалгааны дүгнэлт гарчээ.

Өвчний эхэн үед ам ихээр цангах, хоолны дуршил ихсэх, ойр ойрхон шээс хүрэх зэрэг шинж тэмдгүүд илэрч, өвчний явц хүндэрвэл зүрхний шигдээс, бөөрний дутагдал болон хөлний хүндрэлд хүргэх аюултай юм. Тиймээс байнгын дасгал хөдөлгөөн хийж, зөв хоололтын дэглэм баримтлан, хорт зуршлаас татгалзах нь өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд тустай.

Дээр дурдсанчлан Чихрийн шижин нь хүндэрснээр эд эрхтнээсээ хагацахад хүргэдэг учир эмчийн зөвлөгөөг сайтар дагах, эрүүл ахуйн дэглэмийг сахих нь зүйтэй. Өвчний үед тохиолдох хүндрэлүүдээс түгээмэл тохиолдож буй нь хөлний хүндрэл аж.

Хөлний хүндрэл гэж юу вэ?

 

Чихрийн шижин өвчний үед захын мэдрэл, артер, жижиг судасны өөрчлөлтийн улмаас шархлаат-үхжилийн эмгэг үүснэ. Ингэснээр тайрахад ч хүргэдэг. 

Тодруулбал, энэ өвчний үед захын цусны эргэлт удааширч хөл буюу тавхайн цусан хангамж багасч хөлний арьс нь янз бүрийн нян, мөөгөнцрийн халдварт мэдрэг болдог байна. Мөн гэмтэл авсны улмаас үүссэн шарх удаан эдгэрч халдвар авах нь амархан байдаг.

Тиймээс хөлөө сайтар шалган, өдөр бүр угааж занших, ямар ч тохиолдолд хөл нүцгэн явж болохгүй бөгөөд ноосон даавуун оймс, хөлийг хавчиж холгохооргүй, чийг татдаггүй, сайн чанарын гутал өмсөн тогтмол хугацаанд эмчид үзүүлж байхыг мэргэжлийнхэн зөвлөж буй юм. 
Онцолж хэлэхэд, Чихрийн шижнээр өвчилсөн тохиолдолд гутлаа зөв сонгох нь хамгаас чухал зүйлийн нэг. Ингэснээр хөлний хүндрэлээс сэргийлэхэд тустай юм. Тухайлбал, “Амьсгалдаг гутал” хэмээгддэг GEOX брэндийн гутал нь Чихрийн шижнээр өвчилсөн хүмүүс өмсөхөд нэн тохиромжтой.

Яагаад GEOX гэж?

 

Учир нь тус брэндийн гутал зөөлөн  ултай тул хөлд эвтэйхэн, бат бөх, мөн ус чийгний хамгаалалттай. Түүнчлэн биеийн температурыг зохицуулахаас гадна илүүдэл дулааныг гадагшлуулдаг гэдгээрээ давуу талтай. Тиймээс мэргэжлийн эмч нар тус брэндийн гутлыг өмсөхийг зөвлөдөг байна. 

GEOX гутал нь хөлний хэт халалтыг бууруулан хамгийн тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж, доторх чийгийг аажмаар арилгаж, эрүүл бичил орчин бий болгож, хөлийг өвлийн улиралд дулаан , зуны цагт сэрүүн хуурай байлгадаг.