Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

ЦАХИМ БАНКНЫ эрсдэлээс сэргийлэх зөвлөмж

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 1 сарын 27
Сурталчилгаа

Хэрэглэгчид үнэт цагаа хэмнэж, зайнаас дансаа удирдах боломжууд улам нэмэгдсээр дэлхий дахинд цахим төлбөр тооцоо улам эрчимжиж байна. Гэвч үүнтэй зэрэгцэн үүсэж байгаа эрсдэл нь луйврын гүйлгээ болоод байна. Сүүлийн үед хэрэглэгчдийн мэдлэг дутмаг байдлыг далимдуулж, цахимаар гүйлгээ хийхэд шаардлагатай мэдээллийг олж авах хандалтууд ихсэж байна. Тиймээс цахимаар төлбөр тооцоо хийхдээ анхаарах зөвлөмжүүдийг танд хүргэж байна.


Нэвтрэх нэр, нууц үгийн нууцлалаа хангаарай

 
  • Нэвтрэх нэр болон нууц үгээ цээжилж, бусдад харагдах зүйл дээр бичиж, тэмдэглэхгүйгээр нууцлаарай.
  • Нууц үгээ өөрт хамааралтай, таахад амархан байдлаар сонгож болохгүй. Аль болох том, жижиг үсэг болон тоо, тэмдэгт хольж нууц үгээ зохиогоорой.
  • Өмнөх нууц үгээ давтан ашиглахгүйгээр тогтмол сольж байгаарай.

Дансны гүйлгээгээ тогтмол хянаарай

 
  • Данснаас тань орлого, зарлага гарах үед мэдээлэл авч, хянах боломжтой үйлчилгээнүүдэд өөрт тохирох хувилбараар бүртгүүлж, үргэлж хяналттай байгаарай.
  • Таны өөрийн хийгээгүй гүйлгээ цахимаар хийгдсэн байвал банкиндаа яаралтай хандаарай.
  • Гар утас эсвэл бусад тантай холбоотой мэдээлэл солигдсон бол банкиндаа дор бүр нь мэдэгдэж, мэдээллээ шинэчлүүлж байгаарай.

Цахим банк аюулгүй ашиглах 

 
  • Компьютер болон вебийн аюулгүй байдлаа хангаж firewall-г идэвхжүүлэх, мөн баталгаат anti-virus програм ашиглаарай.
  • Бусдад өөрийн компьютер, гар утас, бусад төхөөрөмжөө хэрэглүүлэхээс өмнө, эсвэл бусдын компьютер, утсыг хэрэглэсэн бол нэвтэрч орсон цахим банкнаасаа заавал гарах (log out), оруулсан мэдээллээ устгах үйлдлүүдийг хийж заншаарай.
  • Олон хүн ашигладаг компьютер болон Wi-fi орчноос өөрийн цахим банкиндаа аль болох нэвтрэхгүй байх

Цахим шуудангийн аюулгүй байдал

 
  • Та азтан боллоо, мөнгө шилжүүлье, эсвэл туслаач гэсэн утга бүхий и-мэйл ихэсжээ. Ингэхдээ таны цахим банкны мэдээллийг асууж, бөглүүлэхийг оролддог. Тиймээс иймэрхүү утгатай и-мэйлд өөрийн данс болон цахим банкны мэдээллээ өгч болохгүй.
  • Илгээгч нь тодорхойгүй, хуурамч, сэжигтэй и-мэйл ирсэн бол хавсралтыг нээхгүй, холбоос дээр дарахгүй, хариу илгээхгүй байж даруй устгаарай.
  • И-мэйл хаягаар таны цахим банкны нэвтрэх нэр, нууц үгийг асуусан и-мэйл ирвэл ямар ч тохиолдолд мэдээллээ илгээж болохгүй.

Дээрх зөвлөмжүүдийг ХХБанкнаас харилцагчиддаа зориулан бэлтгэн хүргэлээ.

Луйврын гүйлгээний эрсдэлээс та өөрийгөө сэргийлж чадна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.