Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дархлааг дэмжигч зургаан АМТАТ ХҮНС

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өвлийн улирлын хүйтний оргил үе нэгдүгээр сар байдаг. Энэ үед таны дархлаа сайн байх нь хамгийн чухал юм шүү. Өдөр тутмын хоол хүнсээрээ дамжуулан дархлаагаа дэмжих олон арга байдаг бөгөөд дархлааг дэмжигч дараах хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж заншаарай гэж зөвлөе.


  • Жимс

Жүрж, нимбэг, бэрсүүт жүрж зэрэг цитрусын төрлийн жимснүүд нь бие махбодод С амин дэмийг өгч байдаг учраас ханиаднаас сэргийлж, дархлааг сайжруулдаг байна.

 
  • Тараг

Тараг нь пробиотик бодис агуулсан байдаг бөгөөд энэ нь нян бактери болон өлөн гэдсэнд өвчлөл үүсэхээс хамгаалж байдаг ажээ.

Өдөр тутмын хүнсэндээ тараг ууж хэвших нь цусны цагаан эсийг идэвхжүүлж, дархлааг дэмждэг.

Мэдээж таргандаа шинэхэн гүзээлзгэнэ, нэрс болон интоор нэмж, илүү амттай болгож болно шүү дээ.

 
  • Сармис

Сармис эвгүй үнэртэй ч биед бактери үүсэхээс идэвхтэй сэргийлэх бодис агуулсан байдаг байна.

Долоо хоногийн хүнсэндээ зургаагаас дээш хумсыг хэрэглэж байх нь ходоодны хорт хавдар үүсэх магадлалыг 50 хувиар, бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх магадлалыг 30 хувиар бууруулдаг ажээ.

Үүнээс гадна өдөрт хоёр хумс сармис хэрэглэснээр энерги нөхөгддөг байна.

 
  • Цай

Ургамлын гаралтай цай нь вирүсийг эсэргүүцэх амин хүчил агуулсан байдаг. Ногоон ч бай хар ч бай уудаг цайндаа коффейн агуулаагүй цайг сонгож байгаарай.

Хэрэв илүү их антиоксидант шаардлагатай бол цайгаа сайтар хандалж уух нь зүйтэй юм шүү.

 
  • Мөөг

Мөөгийг олон зуун жилийн туршид дархлааг дэмжих, цусны цагаан эсийг идэвхжүүлэх үүднээс хэрэглэж ирсэн гэдгийг мэдэх үү.

Өдөрт хүнсэндээ багадаа 70гр мөөг хэрэглэвэл дархлаа суларна гэж айх хэрэггүй.

 
  • Ясны шөл

Ясны шөл нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжихээс гадна дархлаа суларснаас болж гэдэсний хямрал үүсэхээс сэргийлэх шалгарсан арга юм.

Учир нь ясны гол агууламж нь хүний биед ашиг тустай концентрациудыг агуулдаг байна.

 

Эх сурвалж: LifeHack