Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хьюго Барра Xiaomi-г Facebook-ээр сольжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Нэгэн цагт Google-ийн гол хүмүүсийн нэг байсан Хьюго Барра хэдхэн хоногийн өмнө Хятадын Xiaomi компанийг орхиж, Цахиурын хөндий рүү буцаж байгаагаа зарласан юм.

Түүний Америкийн баруун эрэг рүү явах болсон шалтгаан нь Facebook-ийн шинэ албан тушаал байжээ. Өчигдөр Марк Зукерберг өөрийн фэйсбүүк хуудсанд Барраг Facebook компанийн VR (Virtual Reality) хариуцсан дэд ерөнхийлөгч болж байгааг зарласан байна.

Тэр Хятадад байгаа Барратай VR сүлжээгээр холбогдож байгаагаа энэ үед үзүүлжээ.

Хьюго Барраг технологийн ертөнцийн авьяаслаг менежэр гэдэг ба анх 2010-2013 онд Google-ийн Android системийн хөгжүүлэлтийн багт ажиллаж байв.

Дараа нь “Хятадын Apple” гэгддэг Xiaomi компанид шилжин өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм. VR буюу хиймэл ертөнцөд бодит орчныг үүсгэн ажиллах зориулалттай технологи түүний дараагийн ажиллах салбар болж байна.

 

Эх сурвалж: The Verge