Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Польш Улсаас 50 сая еврогийн зээл авах талаар УИХ-тай зөвшилцөнө

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэн УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

28 жилийн хугацаатай 50 сая еврогийн зээл нь жилийн 0,15 хувийн хүүтэй бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 5 жил байх юм. Зээлийг хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсрол, байгаль орчныг хамгаалах  салбарт зарцуулахаар төлөвлөж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.