Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Digital Trends 2017: Дэлхийн Интернэт хэрэглээний тайлан

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Жил бүр “We Are Social” агентлаг дэлхий нийтийн интернэт хэрэглээний тайлан гаргадаг. Энэ 2017 оны тайланд интернэт, гар утас, сошиал сүлжээний хамгийн сүүлийн чиг хандлага, тоо баримтуудыг харуулжээ.

106 хуудас судалгаанд дэлхийн 238 орны тоо баримт хамрагдсан байна.

Зарим нэг чухал тоо баримтыг харуулбал:

  • Дэлхийн хүн амын тоо 7.476 тэрбумд хүрсний 54 хувь нь хотод амьдарч байна
  • Дэлхийн хүн амын 50 хувь нь буюу 3.773 тэрбум хүн интернэт хэрэглэж байна
  • Дэлхийн хүн амын 37 хувь нь буюу 2.789 тэрбум хүн сошиал сүлжээ ашиглаж байна
  • Дэлхийн хүн амын 66 хувь нь буюу 4.917 тэрбум хүн гар утас хэрэглэж байна
  • Дэлхийн хүн амын 34 хувь нь буюу 2.549 тэрбум хүн гар утаснаасаа сошиал сүлжээг ашиглаж байна

Улс орнуудын хүн амын интернэт хэрэглээний нэвтрэлтээр Арабын Нэгдсэн Эмират Улс 99 хувьтайгаар тэргүүлсэн бол Хойд Солонгос 0.1 хувийн нэвтрэлтээр жагсаалтын адагт оржээ.

 

Тайлан бүрэн эхээрээ: