Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хөшигийн хөндийн ХУРДНЫ ЗАМын барилгын АЖЛЫН ЯВЦ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны тогтоолоор Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замыг барих төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Ингэхдээ Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын ЭКСИМ банкны хооронд 2011 онд 500.0 сая ам долларын зээлийн хэлэлцээр байгуулсны дагуу хурдны замыг барихаар болж бүтээн байгуулалтын ажлыг 2016 оны тавдугаар сарын 6-нд эхлүүлсэн юм.

Энэхүү хурдны замын барилгын ажлын явцаас хүргэж байна.


Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын трассын урт 32 км бөгөөд 2 урсгал, 6 эгнээтэй байхаар төлөвлөгдсөн.

Авто замын ерөнхий төлөвлөлтийн байдал

 

Хяналт:

Монгол инженер 12, Хятад инженер 6 нийт 18 инженер техникийн ажилтан авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналт тавин ажиллаж байгаа аж.

 

Барилгын ажлын явц:

Хурдны замын барилгын гүйцэтгэгч компаниар БНХАУ- ын Төмөр замын 4-р групп, зөвлөх компаниар БНХАУ-ын Гуанжоу Ванан Констракшн Супервишн компани ажиллаж байгаа юм байна.

Шинэ нисэх онгоцны буудалтай уулзаж буй хэсгийн төлөвлөлт

 

Авто замын нарийвчилсан зураг төслийг 2016 оны 5 сард боловсруулж дууссан ба замын эхлэлийн хэсэг улсын экспертизээр батлагджээ.

Хурдны замын нийт 9.7 км замын зураг төслийг боловсруулах магадлал хийлгэхээр экспертизийн багт хүлээлгэж өгөөд байгаа бөгөөд баталгаажих шатандаа орсон байна.

Хийгдсэн барлгын ажил:

  • Хөрс хуулалт 100%,
  • ухмал 47.5%,
 
 
  • далангийн дүүргэлт 91.7%,
  • нийт 6 гүүр баригдахаас 1 гүүрийн барилгын ажил 99.7%,
 
  • 2 гүүрийн суурь цутгагдсан,
  • 15 дөрвөлжин хоолой баригдахаас 10 ширхэг нь дууссан, бусад нь 10-80%-ийн гүйцэтгэлтэй,
 
 
  • 27 дугуй хоолой баригдахаас 7 ширхэг нь дууссан байна.
  • Гүйцэтгэгч компани 2016 онд авто замын барилгын ажлын нийт 15 орчим хувийг хийж гүйцэтгэжээ. 

Ажиллах хүч:

Гүйцэтгэгч компани 2016 онд гадаадаас авч ажиллуулах 300 мэргэжилтэн ажилчны зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор батлуулсан байна.

Хурдны замын барилгын ажлын талбайд нийт 379 хүн ажиллаж байгаагийн 245 нь Хятад, 134 нь Монгол ажилчид.

Нийт 123 ширхэг техник, тоног төхөөрөмж ажиллаж байгаагийн 47 ширхэг нь гүйцэтгэгч компанийн, 76 ширхэг нь түрээсийн техник аж.

Мөн 70м3/цаг хүчин чадалтай бетон завод, 500тн/цаг хүчин чадалтай чулуу бутлуур, 2 иж бүрдэл хээрийн лабораторитой.

Барилгын ажлын талбайд нийт 80,000.00м3 буталсан чулуу, 6,000.00 тн цемент, 2,000.00 тн арматурын нөөцийг бэлтгэжээ.


Айцын даваанаас Яармагийн товчоо хооронд авто замын трасст орсон иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшлийн газрыг чөлөөлөх асуудлыг Нийслэлийн холбогдох байгууллагууд шийдвэрлэхээр болжээ.

Гүйцэтгэгч компанийн урьдчилгаа төлбөр санхүүжигдсэн байгааг ЗТХЯ-наас мэдээллээ.

"Бүтээн байгуулалтын ажлыг 34 сарын хугацаанд гүйцэтгэж, 2018 оны 7 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй. Гэхдээ төлөвлөгдсөн зарим ажил хугацаандаа гүйцэтгэгдэж чадахгүй байгаа талаар гүйцэтгэгч компанийнхан салбарын сайд Д.Ганбатад тайлагнаж байсан юм".

 

Эх сурвалж: ЗТХЯ