Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: АНУ-ын шинэ тэргүүн хатагтайн ЗАГВАРЛАГ СОНГОЛТ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 1 сарын 23
iKon.MN

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслол дээр хэлсэн үг, анхны шийдвэрүүд дэлхий нийтийн сонирхлын төвд байгаа бол түүний үзэсгэлэнт гэргий, загвар өмсөгч, тэргүүн хатагтай Меланиагийн хувцаслалт мөн адил олны анхаарлын төвд байна. 

Өдгөө 47 настай Меланиа Трамп загварын салбарт ажиллаж байсан, тэрбумтаны гэргий учраас түүний хувцасны сонголтууд, биеэ авч яваа байдал зэрэг нь илүү онцлогдож байгаа юм. 

Нэгдүгээр сарын 20-нд болсон тангараг өргөх ёслолын үеэр Меланиа Трампын сонгосон цайвар цэнхэр өнгийн хослол ерөнхийлөгч Жон Кеннидигийн гэргий, тэргүүн хатагтай, франц гаралтай Жаклин Кеннидиг санагдуулам байсан тухай олон нийтийн сүлжээ, томоохон загварын вэб сайтууд онцолжээ. 

 

Учир нь түүхэн дэх хамгийн нэр нөлөө бүхий тэргүүн хатагтайн нэгээр нэрлэгддэг Жаклин 1961 онд нөхрийнхөө тангараг өргөх ёслол дээр цайвар цэнхэр өнгийн хослол өмсөж байжээ. Меланиа түүнтэй адил өнгийн хослол, бээлий, гутал өмссөн байсан юм. 

ФОТО: АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп, түүний Югослав гаралтэй эхнэр, тэргүүн хатагтай Меланиа Трамп тангараг өргөх ёслолын үеэр Америк дизайнер Ральф Лорены даашинз, жакетны хослолыг сонгожээ. /2017 оны нэгдүгээр сарын 20, Вашингтон хот, АНУ/

 
 
 
 
 
 
 
 

ФОТО: Тангараг өргөх ёслолын орой хүлээн авалтын үеэр тэргүүн хатагтай Каролина Херрера зэрэг нэрт дизайнеруудын хамт өөрийн хүсэлтээр загварыг нь гаргасан урт цагаан даашинз өмссөн байна. Энэ үеэр Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтай нар Фрэнк Синатрагийн "Му Way" дуун дээр бүжиглэжээ. /2017 оны нэгдүгээр сарын 20, Вашингтон хот, АНУ/

 
 
 
 
ТҮҮХ: ӨМНӨХ ТЭРГҮҮН ХАТАГТАЙ НАР ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЕЭР ЮУ ӨМССӨН БЭ?

Тэргүүн хатагтай Жаклин Кеннеди тангараг өргөх ёслолын оройн хүлээн авалтын үеэр Ethel Frankau of Bergdorf Custom Salon-оос урласан даашинзыг, нөмрөгийн хамт өмсжээ. /1961 оны нэгдүгээр сар/

 

Тэргүүн хатагтай Розалинн Картер 1977 оны нэгдүгээр сард болсон тангараг өргөх ёслолын өдөр дизайнер Мэри Мэтиссийн урласан даашинзыг өмсөж байжээ. 

 

Тэргүүн хатагтай Нэнси Рейган 1981 болон 1985 онд ерөнхийлөгч Рейганыг тангараг өргөхөд дизайнер Жон Гланосын урласан цагаан даашинзуудыг өмсөж байжээ. 

 

Тэргүүн хатагтай Хиллари Клинтон 1997 оны нэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр охин Челси Клинтоны хамт. 

 

Тэргүүн хатагтай Лора Буш 2001 онд болсон тангараг өргөх ёслолын үеэр ерөнхийлөгч Жорж Бушийн хамт. 

 

Тэргүүн хатагтай Мишел Обама 2009 болон 2013 оны тангараг өргөх ёслолын үеэр ерөнхийлөгч Обамагийн хамт. Тэрбээр эхний удаа Куба гаралтай Америк дизайнер Изабел Толедогийн урласан шар өнгөтэй хослолыг өмссөн бол дараа нь Том Брауны урласан хар хөх хослолыг өмссөн байна. 

 
 

 

Эх сурвалж: Reuters, СNN