“Монголын Малчдын Хамтын Хариуцлагын Холбоо” байгуулагдсан талаар тус холбооны удирдлага болон гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Холбооныхоны зүгээс Монголын малчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж ажиллах юм байна.
ММХХХолбооны тэргүүн Э.Ганбаатар "Монгол үндэстний оршин тогтнохын ул үндэс болсон нүүдлийн соёлыг хамгаалах, хөгжүүлэх, энэ цаг үед тохиож буй сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулж, Монгол түмнээрээ төвшин сайханд хүрэхийн төлөө малчид эвлэлдэн нэгдэж, “Монголын Малчдын Хамтын Хариуцлагын Холбоо”-г байгуулсан.
Бид эхний ээлжинд гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Үүнд,
Хэвлэлийн бага хурлын үеэр ахмад малчид нүүдлийн соёл иргэншил алдагдаж байна. Энэ нь залуу малчид цөөрч байгаатай холбоотой. Эртний сайхан өв уламжлалыг өвлүүлэх залуучууд цөөрсөөр байгаа учраас бодлогоор залуу малчдын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг хэлж байлаа.
"Улаанбаатар хот манай улсын нийт нутгийн 0.3 хувийг эзэлдэг. Энд үндэстний тал нь буюу сор болсон залуучууд маань аж төрж байна. Үлдсэн 99.7 хувьд настан, малчид маань голомтоо сахиад байж байгаа. Хүссэн хүсээгүй газар нутгаа хамгаалж байгаа хүмүүс бол малчид. Тиймээс Монголыг Монголоор нь харагдуулдаг, нүүдэлчин соёлыг авч явдаг малчдынхаа залгамж халааг бэлдэх зайлшгүй шаардлага тулгарч байна" хэмээн ММХХХолбооны гүйцэтгэх захирал Б.Батсайхан хэллээ.