Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-аас манай улсад ХДХВ/ДОХ-ын асуудлаар дөрвөн чиглэлийн зөвлөмж ирүүлжээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ХДХВ/ДОХ-ын асуудлаар гаргасан зөвлөмжүүдийг 2017-2019 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэх олон талт оролцооны байгууллагуудын зөвлөлдөх уулзалт өнөөдөр болж байна.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүний эрхийн зөвлөлөөс улс орнуудад хандан хүний эрхийн асуудлаарх зөвлөмж хүргүүлдэг бөгөөд уг зөвлөмжийн хэрэгжилтийг дөрвөн жил тутамд тайлагнах үүргийг улс орнууд хүлээдэг. 

Улмаар ХДХВ/ДОХ-ын асуудлаар манай улсад дараах дөрвөн чиглэлийн зөвлөмжийг ирүүлжээ.

  1. ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх,
  2. ДОХ-ын асуудлаар Үндэсний хороо байгуулах,
  3. Холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх,
  4. ХДХВ/ДОХ-ыг илрүүлэх шинжилгээг сайн дурын, нууц байлгах асуудлаар шаардлагатай хууль эрх зүйн болон бусад холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг болно.

Дээрх зөвлөмжийг 2017-2019 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн, салбар дундын зохицуулах механизм бүрдүүлж ажиллуулах тухай нэгдсэн ойлголтод хүрэх зорилготойгоор олон талт оролцооны байгууллагууд зөвлөлдөж байгаа  ажээ.

Зөвлөлдөх уулзалтыг Залуус Эрүүл мэнд ТББ, Хүний хөгжил, НҮЭМ/Эрх ТББ-уудын сүлжээ, Сэтгэл зүйн мэдрэмж ТББ –ууд санаачлан, Эрүүл Мэндийн Яамны Глобаль сангийн ДОХ, Сүрьеэгийн төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.