Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Одоогоос 25 жилийн тэртээ

ikon.mn
2017 оны 1 сарын 13
iKon.MN

Хууль зүйн сайд С.Бямбацогт Үндсэн хуулийг баталсан АИХ-ын депутатууддаа, Монголчууддаа Үндсэн хуулийн өдрийн мэнд хүргэлээ.

1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурал нийгмийн хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлсон Үндсэн хууль баталсан юм. Үндсэн хуульд Монгол Улсын тусгаар тогтносон бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаажилт, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилал, зах зээлийн харилцааны зарчмуудыг тод томруун тусгаснаараа онцлогтой, түүхэн ач холбогдолтой.

Энэ Үндсэн хуулийг ард түмнээрээ З сар гаруй хугацаанд хэлэлцүүлэн, нийт 900 мянга гаруй хүнээс давхардсан тоогоор 200 мянга гаруй саналыг авч Улсын Бага Хурлаар 4 удаа, тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын оролцоо бүхий Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж баталсан. Ард түмний хүсэл зориг, сонголтыг ийнхүү баталгаажуулсан.

Монголчууд бид хүсэл зоригоо нэгтгэж, нийтээрээ ямар их том үйлс бүтээж чаддагыг энэ үйл явдал тодоос тод харуулсан билээ. Монгол Улсын Үндсэн хууль бол ард түмний хамтын бүтээл, хөгжил дэвшлийн төлөө гэрээ юм. Үүний цаана Үндсэн хуулиа дээдэлж сахих гүн утга учир бий. Үндсэн хуулийг баталсан АИХ-ын депутатууддаа, Монголчууд та бүхэндээ Үндсэн хуулийн өдрийн мэнд хүргэе.

Эх сурвалж: ХЗДХЯ