Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Амжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 13
iKon.MN

Монгол Хятадын Найрамдал сургуульд

10:00 цагт Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сангаас нийслэлийн долоон дүүргийг хамарсан амжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлнэ.

Central Tower-т

11:00 цагт НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс ХДХВ/ДОХ-ын асуудлаар гаргасан Зөвлөмжүүдийг 2017-2019 онд хэрэгжүүлэх олон талт оролцооны байгууллагуудын зөвлөлдөх уулзалт болно.

Монголын банкны холбооны байранд

11:30 цагт Монголбанк, Банк, санхүүгийн академи, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан хамтран Монгол Улсад мэргэжилтэн бэлтгэх онол, практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг албан ёсоор нэвтрүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

Интерномын дэлгүүрт

15:00 цагт 2016 оны “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан 10 настай М.Мичидмаа охины “Би мөрөөдөлтэй хүүхэд” номын нээлт болно.