Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

2017 оны Зөвлөлт Холбоот Улсыг 1960 онд хэрхэн төсөөлж байв?

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

1960 онд ЗХУ-д бүтээгдсэн хальсан дээрх зургийн цомог нь (оросоор диафильм гэдэг) “В 2017 году” буюу “2017 онд” гэсэн нэртэй. Тухайн үед Зөвлөлтүүд ийм хальсыг проектор ашиглан иргэддээ үзүүлдэг байсан нь хямд зардалтай үзэл суртлын зэвсэг болдог байжээ.

Диафильмийн гол агуулга нь 2017 онд буюу Октябрийн хувьсгалын 100 жилийн ойгоор ЗХУ хэрхэн хөгжсөн байх тухай.

Сонирхолтой нь энэ бүтээлд өнөө цагийн Facetime буюу дүрсээ харж ярих холбоо, автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл, Камчатка-Аляскийг холбосон гүүрээр давхих атомын хөдөлгүүртэй хурдан галт тэрэг, Хойд мөсөн далайг Каспийн тэнгистэй холбосон усан суваг, Хойд туйл, Сибирийг бүхэлд нь холбосон олон улсын метроны шугам зэргийг дүрсэлжээ.

 
 
 
 
 

 

Эх сурвалж: Independent