Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ жилээр Истанбулд халдлага үйлдэгч нь Узбекистаны иргэн болохыг тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Туркийн цагдаа өнгөрсөн шинэ жилээр Истанбулын шөнийн клубт халдлага үйлдсэн зэвсэгт этгээдийг Узбекистаны иргэн Абдулкадир Машарипов болохыг тогтоосон байна.

“Абу Мухаммед Хорасани” гэх хуурамч нэр зүүдэг Машарипов нь Сири, Иракт үйл ажиллагаа явуулдаг Исламын улс бүлэглэлтэй холбоотой ажээ.

Машарипов нь одоог хүртэл олдоогүй байгаа ба цагдаан нар Турк даяар эрэн сурвалжилж байгаа юм.

2011 оноос хойш Туркэд оршин сууж байгаа Машариповыг нэгдүгээр сарын 1-ний шөнө Истанбулын Рэйна шөнийн клубт зэвсэгт халдлага үйлдэн 39 хүний амийг хөнөөсөн гэж сэжиглэж байна.

Исламын улс бүлэглэл энэ хэргийг зохион байгуулснаа өмнө нь хүлээсэн юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty