Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сарны үүслийн талаар шинэ таамаг дэвшүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Манай дэлхийн цорын ганц дагуул болох сар нь асар том сансрын биеттэй мөргөлдсөнөөс дэлхий хуваагдаж бий болсон гэсэн таамаглал давамгайлж байв.

Тэгвэл Израйлийн судлаачид үүнийг үгүйсгэж, дэлхийтэй олон тооны жижиг биетүүд мөргөлдөж байснаас үүссэн хэлтэрхийнүүд олон сая жилийн туршид бөөгнөрөн нягтарсаар нэг цул биет болсон нь сар гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл дэлхий нь эрт цагт хэд хэдэн жижиг сартай байгаад яваандаа нэгдэж нэг том сар үүссэн байна.

Израйлийн эрдэмтэд 1,000 орчим компьютерийн загварчлал дээр үндэслэн энэ тооцоог хийжээ. Сарыг бүрдүүлж байгаа материалууд өөр гарагийн гаралтай биш, дэлхийнхтэй ижил байдаг нь үүний илрэл гэж үзсэн байна.

Дэвшүүлсэн таамаглал нь цоо шинэ санаа биш бөгөөд өмнө нь Израйлийн Вейзманы Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Ралука Руфу тэргүүтэй эрдэмтэд гаргаж байв. Харин энэ удаа тэдний санааг орчин үеийн компьютерийн тооцооллоор баталсан нь энэ юм байна.

Судалгааны тайлан Nature Geoscience сэтгүүлд өчигдөр нийтлэгджээ.

“Бидний хийсэн загварчлалаар манай дэлхий эрт цагт хэд хэдэн жижиг сартай байсан, сар болгон нь дэлхийтэй өөр өөр биет мөргөлдсөнөөс үүссэн байжээ” хэмээн Хайфа дахь Текнион Технологийн Хүрээлэнгийн судлаач Хагай Перец тайлбарласан байна.

Энэ таамаглалыг цааш гүнзгийрүүлж судлах шаардлагатайг бусад эрдэмтэд өгүүлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post