Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Францын цагдаа Ким Кардашяныг дээрэмдсэн хэрэгт сэжиглэн 15 хүнийг баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Реалити шоуны од Ким Кардашяныг дээрэмдсэн хэрэгт сэжиглэгдсэн 15 хүнийг цагдаа нар баривчилж, байцааж эхэлснийг Францын хэвлэлүүд өнөөдөр мэдээллээ.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 3-ны шөнө 36 настай олны танил эмэгтэйг Парис дахь орон сууцанд байхад нь зэвсэгт этгээдүүд халдаж $9.5 сая орчмын үнэтэй гоёлын эд зүйлсийг нь дээрэмдсэн юм.

Хэргийн газар үлдсэн эд мөрийн баримтаас авсан ДНХ шинжилгээний үр дүнд тэдгээр сэжигтнүүдийг илрүүлсэн байна.

Тухайн өдрийн 03:00 цагт цагдаагийн хувцас, баг өмссөн таван этгээд Парисын хувцас загварын долоо хоногт ирсэн Ким Кардашяны байранд нэвтрэн дээрэмдээд зугтсан болохыг цагдаа нар тухайн үед мэдээлж байсан юм.

 

Эх сурвалж: Time.Com