Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ампициллин, ибупрофен зэрэг 30 эмийг ҮНЭГҮЙ болголоо /ЖАГСААЛТ/

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотой томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргажээ.

Уг тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнэд  эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжтой.​ Энэхүү тогтоолыг энэ 1 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөхөөр тусгажээ.

ДАН НАЙРЛАГАТАЙ эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ /Үнэ-төгрөгөөр/

Д/д Ерөнхий нэршлийн дугаар Ерөнхий нэршил Латин нэршил Тун хэмжээ, хэлбэр Савлалтын тоо Үнийн дээд хязгаар ЭМД-аас олгох хөнгөлөлтийн хэмжээ
1. Ампициллин
1 1 Ампициллин (Х) Ampicillinum 125мг/5мл 1 2,000 2,000
2 250мг  10 550-800 550-800
2. Амоксациллин
3 2 Амоксициллин (Х) Amoxicillinum 125мг  20 12,280 12,280
4 250мг  20 580-14,920 580-14,920
5 125мг/5мл -60мл 1 4,550-6,750 4,550-6,750
6 125мг/5мл -12доз 1 9,500 9,500
7 125мг/5мл -100мл 1 4,940 4,940
8 250мг/5мл -100мл 1 8,800 8,800
9 250мг/5мл -60мл 1 3,550 3,550
10 250мг/5мл -12доз 1 10,500 10,500
3. Тетрациклин
11 3 Тетрациклин Tetracyclinum 1% 1 3,500 3,500
12 10 мг/г 5г 1 3,450 3,450
4.Сальбутамол
13 4 Сальбутамол Salbutamolum 100мкг/доз-200доз 1 7,750 7,750
14 100мкг 1 7,500 7,500
15 4мг № 100 10 570 570
16 4мг №200 10 700 700
5. Ибупрофен 
17 5 Ибупрофен ibuprofenum 200 мг шах № 24 10 3,340 3,340
18 100мг/5мл, 60-100 мл сироп 1 9,000 9,000
6.Парацетамол
19 6 Парацетамол Paracetamolum 125 мг/5мл-60мл сироп 1 8,500 8,500
20 1 3,300 3,300
21 125 мг лаа 10 6,500 6,500
22 250 мг лаа 10 7,000 7,000
7.Азитромицин
23 7 Азитромицин Azithromycinium 250 мг шахмал, капсул 6 6,000-24,000 6000-24,000
24 100мг/5мл, 20 мл сироп 1 24,000 24,000
25 200мг/5мл, 20 мл сироп 1 26,300 26,300
8. Цэр ховхлох эм
26 8 Амброксол Ambroхolum 30 мг шах №100 10 900 900
27 15 мг/5 мл-100 мл   1 12,500 12,500
28 9 Ацетилцистейн Acetylcysteinum 100 мг нунтаг, шахмал №20 10 4,750 4,750

НИЙЛМЭЛ НАЙРЛАГАТАЙ эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ: /Үнэ-төгрөгөөр/

Д/д Ерөнхий нэршлийн дугаар Ерөнхий нэршил Латин нэршил Тун хэмжээ, хэлбэр Худалдааны нэршил Савлал-тын тоо Үнийн дээд хязгаар ЭМД-аас олгох хөнгөлөл-тийн хэмжээ
5.Шингэн сэлбэх давсны бэлдмэл
29 10 Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз Natrii chloridum + Kalii chloridum+Natrii citratum Dihydratium +Glucosum 11,95 г Хоросол - 50УС 1 350 350
30 157 мкг Оралит 1 300 300

2016 ОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН, ДААТГУУЛАГЧДАД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЭМИЙН САНГУУД:

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж өнөөдрийн байдлаар нийт эмнэлгээр үйлчлүүлсэн хүний 6.2 хувь нь томуу, томуу төст өвчний оношоор оношлогдон, 10,000 хүн амд 40.6 тохиолдол бүртгэгдсэн, өвчилсөн хүмүүсийн 91.4 хувийг 15 хүртэлх нас, 69.9 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

Түүнчлэн Улаанбаатар хотод амбулаториор үйлчлүүлсэн нийт хүний 7.3 хувь, 21 аймгийн амбулаторийн 5.3 хувь нь томуу, томуу төст өвчний оношоор оношлогдож, өвчлөлийн тоо өмнөх 7 хоногоос 0.8 хувиар нэмэгджээ.

Иймд Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн "Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөл дэгдэлттэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай" 215 дугаар тогтоолыг тус яамнаас санаачлан батлуулсан. Улмаар холбогдох сайд нарт дээрх асуудлыг нэн яаралтай анхаарах чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс өгсөн юм. Тус чиглэлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн долоо хоногт хүүхдээ асарч байгаа эцэг, эхчүүд, асран хамгаалагчдад 2017 оны 01 дүгээр сарын 2-ноос гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл цалинтай чөлөө олгох асуудлыг шийдвэрлэсэн.

Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Эрүүл мэнд, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар