Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд “порно” видеог хамгийн богино хугацаанд үздэгээрээ дэд байранд оржээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 9
iKon.MN

Дэлхийн хамгийн том “порно” сайт болох PornHub 2016 оныхоо тайланг өнгөрсөн долоо хоногт гаргасан юм.

Сонирхолтой нь өнгөрсөн онд нэг удаагийн хандалтаараа хамгийн богино хугацаанд видео материал үзсэн статистик үзүүлэлтээр Монголчууд Кубын дараа дэд байранд орсон байна.

Дэлхийн улс орнуудыг 4 минут 57 секундын нэг удаагийн үзэлтээр сүүлчийн коммунист улсуудын нэг Куба тэргүүлж, 5 минут 23 секундээр Монгол удаалжээ.

 

PornHub сайтаас 2016 онд 91,980,225,000 ширхэг видеог хүн төрөлхтөн үзсэн нь дэлхийн иргэн бүрт 12.5 видео оногдсон гэсэн үг юм. Хугацаагаар авч үзвэл нийт 4,6 тэрбум орчим цагийн видео буюу ар араас нь үргэлжлүүлбэл 524,641 жил үзэж дуусгах видеог дэлхий нийтээрээ үзсэн байна.

 

Эх сурвалж: PornHub