Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Эртний Италийн “Стоунхэнж” олджээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хэсэг найз нар хэдэн мянган жилийн түүхтэй археологийн олдвор санамсаргүйгээр илрүүлсэн нь Британи дахь Стоунхэнжийн Итали хувилбар гэгдэж байна.

Археологи сонирхдог найз нар Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн хоргодох байрыг хайж яваад Сицилид нэгэн өвөрмөц тогтоцтой чулуун байгууламж илрүүлсэн ажээ. Үүнийгээ мэргэжлийн байгууллагад мэдэгдсэнийг хэсэг хугацааны турш судлаад нийтийн тооллын өмнөх 6,000-3,000 орчим жилийн үеийн байгууламж гэдгийг тогтоосон байна.

Нарны цаг хэлбэрээр ашиглагддаг байсныг нь GPS дрон, камер, луужин ашиглан хэмжиж баталжээ. Мөн нар буцах 12 дугаар сарын 21-ний өдрийг тааруулан хэмжихэд нарийн тохирч байсан гэнэ.

Үүнийг Британий Уилтшир дэх Стоунхэнж түүхийн дурсгалтай ижил ач холбогдолтойд эрдэмтэд тооцож байна.

Стоунхэнжийг мөн нийтийн тоолол эхлэхээс 3,000 орчим жилийн өмнө байгуулагдсан гэж үздэг юм.

Олдворын ойр орчинд үнэтэй археологийн дурсгалууд илэрнэ гэдэгт судлаачид итгэлтэй байна.

Илрүүлсэн найз нарын нэг Жюзеппе Ла Спина “археологийн олдвор илрүүлнэ гэдэг чухал үйл явдал, харин энэ дуулиантай нээлтийн нэг хэсэг болно гэдэг миний хувьд бахархал юм” гэж орон нутгийн хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: Independent