Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын консулын ажилтныг бууджээ

Монголын мэдээ
2017 оны 1 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг

Мексикийн баруун этгээдийн Гуадалахарад машинд сууж байсан АНУ-ын Консулын газрын ажилтныг сувилагчийн хувцас өмсч, зүсээ хувилгасан этгээд буудаж гэмтээсэн хэрэг гарчээ. Гэмт этгээд хэргийн газраас зугтсан бөгөөд цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа гэнэ. Харин Гуадалахара дахь АНУ-ын Консулын газраас хэрэгтний зураг болон бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулжээ.

Тус бичлэгт энэ сарын 6-ны өдрийн оройн 18:20 цагийн үеийн нөхцөл байдал дүрслэгдсэн байх бөгөөд хөх өнгийн сувилагчийн хувцас өмссөн эрэгтэй худалдааны төвийн машины зогсоолын гадна отож байгаад консулын ажилтныг буудаж гэмтээснийхээ дараа зугтаж буй нь бичигджээ.

Мөн өөр нэгэн бичлэгт богино өмд, майк өмссөн консулын ажилтан буудуулахын өмнөхөн зогсоолын төлбөр хураах автомат машины хажууд зогсч, улмаар зогсоолыг орхих үед хэрэгтэн араас нь хөөж буй байдал дүрслэгдсэн байсан аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр гэмт хэрэгтэн консулын ажилтны аминд халдахыг төлөвлөсөн байсан нь бичлэгээс тодорхой болсон байна.

Шархадсан ажилтан Консулын газарт АНУ-ын виз хүсэгчдийн материалыг хүлээн авах ажлыг гүйцэтгэдэг байжээ. Одоогоор түүний биеийн байдал тогтворжиж байгаа гэнэ. Ямартай ч, гэмт хэрэгтэн чухам ямар шалтгаанаар хүний амь насанд халдахыг санаархсан нь тодорхойгүй байна.

 

Зураг