Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Иерусалемд ачааны машинтай халдлага гарч 4 хүн амь үрэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт зүүн Иерусалемд ачааны машинтай этгээд бөөгнөрсөн Израйлийн цэргүүд рүү дайран орсноор 4 хүний амь үрэгдэн 15 хүн шархджээ.

Халдлагын үеэр ачааны машины жолооч буудуулж амиа алдсан бол машинд мөргүүлэн 20 гаруй насны гурван эмэгтэй цэрэг алагдсан байна.

 Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху халдлага үйлдэгчийн хэн болохыг тодорхойлсон гээд халдлага нь Исламын улс бүлэглэлийн дэмжигчийн үйлдэл гэдгийг олон шинжээр баталсан гэлээ.

Хэрэг явдлын дараа зүүн Иерусалемийн хөрш, жолоочийн амьдарч байсан Жабел Мукабер хотын замуудыг битүүмжилж, өөр халдлага гарахаас сэргийлсэн байна.

Палестинчууд иймэрхүү ганцаарчилсан довтолгоог Израйлчуудын эсрэг байнга хийдэг. Ингэхдээ буудах, хутгалах, тэсрэх бодис унадаг дугуйнд бэхлэх зэргээр халдлага үйлдэж байв.

Өнгөрсөн есдүгээр сараас хойш ийм халдлагад 40 Израйль, 2 Америк хүн амиа алдсан бол Израйлийн тусгай хүчний хариу цохилтод 229 Палестин хүн алагджээ.

 

Эх сурвалж: AFP