Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

3 шинэ уран бүтээлч, 3 шинэ бүтээл

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 1 сарын 9
Сурталчилгаа

The Lemons, Uka, NMN шинэ уран бүтээлчидтэй хамтран бүтээл гаргалаа.

Tiger брэнд залуусыг өөрийн дотор нуугдсан боломж, бололцоо, хүсэл тэмүүллээ ЧӨЛӨӨЛЖ илүү ихийг хийж бүтээхийг уриалан үүнийг Uncage уриагаараа илэрхийлдэг билээ. Анх удаа зохиогдож буй Tiger Jams хөтөлбөр нь өөрсдөө бүтээлээ зохиодог, хөгжмийн ертөнцөд хөл тавихаар зүтгэн яваа шинэ хамтлаг, дуучдын авьяас чадварыг ЧӨЛӨӨЛӨН олонд таниулж, бодитой дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

 

Өнгөрсөн 10 сард эхэлсэн энэхүү хөтөлбөр 100 гаруй уран бүтээлчдийг илгээсэн бүтээлээр нь шүүн PFZ, AMG, The Shom гэсэн 3 уран бүтээлчийг тодруулсан юм. Тэд тус бүр урлагийн ертөнцөд яг одоо гялалзан яваа дуучин Ука, NMN болон The Lemons хамтлагуудтай тус бүр хамтран бүтээл туурвих, энэхүү бүтээл дээрээ White Arch Studios, Hero Entertainment гэсэн шилдэг студиудтэй хамтран ажиллах эрхийг хүртсэн юм.

Тэгвэл яг одоо тэдний хамтын бүтээлүүд бэлэн болоод байна. Эдгээр бүтээлүүд дээр  Visual уран бүтээлчид мөн ажиллаж 3 талын хамтрал болсноороо онцлогтой. Та таалан соёрхоно уу.

The Shom хамтлаг, NMN болон анимэйшн уран бүтээлч Б. Батнасан нарын хамтын бүтээл “ӨӨР ЗҮЙЛ”

Рэппэр PFZ, дуучин Ука болон граффитчин Н.Оргил нарын хамтын бүтээл “ЧАМТАЙ ХАМТ”

Рэппэр AMG, The Lemons хамтлаг болон projection mapping уран бүтээлч Н.Өлзийбаяр нарын хамтын бүтээл “Залуу нисгэгч”

Эдгээр 3 шинэ уран бүтээлчдээс 1 уран бүтээлчийг шүүгчдийн санал, дууны Youtube хандалт, үзэгчийн саналын нэгдсэн дүнгээр Шилдгийн Шилдэг”-ээр шалгаруулж дахин дуу, клип хийлгэх эрхээр шагнах юм.

Та энэ линкээр орж тэдний зураг дээр LIKE даран саналаа өгөх боломжтой: http://tinyurl.com/zwdmdra

#UNCAGEMUSIC #ХӨГЖМИЙГЧӨЛӨӨЛ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.