Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нигерийн газрын тосны сайд асны төсвөөс хулгайлсан $153 саяыг буцаахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Нигерийн газрын тосны сайд асан Диезани Алисон Мадуэке

Нигерийн ерөнхийлөгч Мухаммаду Бухаригийн авлигатай хийж буй тэмцлийн анхны томоохон ялалтыг олон нийтэд зарласан нь тус улсын газрын тосны сайд асан Диезани Алисон Мадуэкегийн төсвөөс хулгайлсан $153 саяыг эргүүлэн олж авах болсон явдал байлаа.

2015 оны тавдугаар сард Бухариг ерөнхийлөгч болсны дараа 56 настай Алисон Мадуэке Нигериэс зугтаж, үүнээс хэдэн сарын дараа Лондонд баривчлагдсан байна. Өмнөх ерөнхийлөгч Гүүдлак Жонатаны дотны хүнд тооцогддог байсан экс сайд Нигерийн паспортоо хураалгасан тул Карибын Доминикан арал улсын дипломат паспорт олж аван мөрдлөгөөс зугтсан гэнэ.

Түүний орон нутгийн гурван банканд хадгалж байсан их хэмжээний мөнгийг Нигерийн засгийн газар илрүүлсэн байгаа нь энэ юм.

Бухари нь 2015 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо Нигерийн авлигын системийг таслан зогсоохоо амлаж байв. Одоогоор тэр төсвөөс хулгайлсан $9.1 тэрбумыг илрүүлээд байгаа ч эздийнх нь нэрсийг нууцалж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр зарим экс улс төрчид нэрээ зарлуулалгүйгээр төсвөөс хулгайлсан мөнгөө эргүүлэн өгч байгаа гэнэ.

Гэвч Нигерийн ард иргэд төсвийн мөнгө идсэн хүмүүсийг зарлаж, шийтгэл оноох нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа ба Швейцарийн банк зэрэг гадаадад шилжсэн хулгайн мөнгийг олж авах хэрэгтэй гэж үзэн Бухаригийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа ажээ.

Газрын тосны үнийн уналтаас болоод Нигерийн эдийн засаг хүндрэлтэй тулгараад байгаа энэ үед хулгайлагдсан мөнгийг илрүүлж, олж авах нь чухал зорилт болоод байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Quartz