Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

АЛИМ бол байгаль дэлхийгээс бидэнд өгсөн ГАЙХАЛТАЙ БЭЛЭГ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Алим бол байгаль дэлхийн хүн төрөлхтөн бидэнд өгсөн гайхалтай бэлэг юм. Яагаад гэж үү?


2004 онд АНУ-ын Хөдөө Аж Ахуйн Департментын эрдэмтэд антиоксидантаар баялаг 100 хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан бөгөөд өөр өөр амт бүхий хоёр алим 12 болон 13-р байрт бичигджээ.

Мөн алим нь пектиний бодисоор баялаг байхаас гадна хүний бие махбодод нэн тустай "ислэг" агуулдаг хүнс юм. Дунд зэргийн нэг алим 4 грамм орчим ислэг агуулдаг.

Ингээд уншигч та бүхний амралтын өдөрт зориулж алим жимсний ашиг тусыг танилцуулж байна.

  • Эрүүл, гялалзсан цагаан шүд...

Алим нь шүдний оо, сойзыг орлож чадахгүй л дээ. Гэхдээ алимыг хазаж, зажлах үед амны хөндийд шүлс ихээр ялгарч, бактерийн нөлөөнөөс болж шүдний өвчлөл үүсэх болон шарлахаас сэргийлдэг байна.

 
  • Альцгеймер өвчнөөс сэргийлнэ

Хулгануудад хийсэн сүүлийн үеийн судалгаанаас дурдвал алимны шүүс уусан хулгана альцгеймер өвчнөөс сэргийлэх буюу тархи, оюун ухааны хөгшрөлттэй тэмцэх чадвартай болсон байна.

Судалгаанд хулгануудад тогтмол алимны төрлийн зүйлийг идүүлсэн бөгөөд хулгануудын ой санамж болон анхаарал төвлөрөлт сайжирсан үр дүн ажиглагджээ.

  • Паркинсоны өвчнөөс...

Судалгаагаар жимс түлхүү хэрэглэдэг хүмүүс энэ өвчнөөс хамгаалагдах чадвартай байдаг нь тогтоогджээ. 

Паркисоны өвчин нь тархины дофамин хэмээх бодисыг ялгаруулдаг мэдрэлийн төв эс гэмтсэнээс үүсдэг бөгөөд энэ өвчний улмаас хүн бага багаар тэнцвэрээ алдаж эхэлдэг байна.

  • Хорт хавдраас айх хэрэггүй

Алим нь нойр булчирхайн хорт хавдраас сэргийлэх чадварыг 23 хувиар нэмэгдүүлдэг бол алимны хальсанд агуулагдах тритерпеноид бодис нь хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоож, бүрэн устгадаг байна.

Мөн алимыг бүдүүн гэдэс болон хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх чадварыг нэмэгдүүлдэг болохыг нотолсон байдаг бөгөөд хорт хавдрыг бууруулах үүднээс АНУ-ын Үндэсний Хорт Хавдрын Институтын судлаач, мэргэжилтнүүд алим идэж байхыг зөвлөсөн байна.

 
  • Цусан дахь холестеринийг...

Алиманд агуулагдах уусдаг ислэг нь холестеринийг хэвийн түвшинд барьж, жингийн илүүдэл, харвин үүсэхээс сэргийлэх бөгөөд таныг илүү эрүүл чийрэг байхад туслах болно.

  • Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, өвчлөлөөс сэргийлнэ

Алимны хальсанд агуулагдах фенолик гэх нийлмэл бодис нь холестерин ихэсч, артерийн судас хананд хатуурал үүсэхээс сэргийлдэг ажээ.

  • Таргалалтаас болж санаа тань зовж байна уу?

Зүрх судасны өвчин, цус харвалт, даралт ихсэх, нойрны дутагдал болон хоёрдугаар төрлийн чихрийн шижин зэрэг нь илүүдэл жингээс шалтгаалан үүсдэг.

Тэгвэл ислэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн буюу алим болон бусад жимс жимсгэнэ их хэмжээний калори шатаахад тань туслах болно.

 
  • Цөс чулуужихаас сэргийлнэ

Цөсний чулуу нь цөсөнд хэт их холестерин хуримтлагдсанаас болж үүсдэг.

Энэ нь мэдээж илүүдэл жин, таргалалттай холбоотой бөгөөд эмч нар цөсний чулуу үүсэх, хэт таргалалтаас сэргийлэхийн тулд тогтмол алим идэж байхыг зөвлөж байна.

  • Өтгөн хаталт, суулгалтаас болж шаналах шаардлагагүй...

Огт угаалгын өрөө орохгүй эсвэл зогсоо зайгүй угаалгын өрөө рүү гүйдэг бол алим танд тусална. Ислэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн нь бүдүүн гэдсэнд шингэн хуримтлуулж, цэвэрлэх шидтэй ажээ.

  • Чихрийн шижин өвчнөөс үүсч болох эрсдлийг бууруулна

Өдөрт багадаа нэг алим иддэг хүн хоёрдугаар төрлийн чихрийн шижингээр өвчлөх, өвчлөл хүндрэх магадлал огт иддэггүй хүнтэй харьцуулахад 28 хувь бага байдаг байна. Учир нь алим цусан дахь чихрийн агууламжийг бууруулж, хэвийн түвшинд барьдаг ажээ.

 
  • Хэвлийн цочролын хам шинжийг саармагжуулна

Хэвлийн цочролын хам шинж нь өтгөн хаталт, суулгалт, гэдэс дүүрэх зэргээс үүдэлтэй байдаг.

Үүнээс сэргийлэхийн тулд эмч нар тослог багатай бүтээгдэхүүн хэрэглэхийн зэрэгцээгээр өдөр тутмын хоол хүнсэн дэх ислэгийн хэмжээг нэмэгдүүлэхийг зөвлөдөг.

  • Цагаан мах эргэх өвчнөөс урьдчилан сэргийлнэ

Энэ нь аарцаг болон шулуун гэдсэнд их хэмжээний даралт өгсөнөөс шалтгаалж үүсдэг өвчин юм.

Харин алим, жимс жимсгэнэ өдөр бүр идсэнээр аарцаг, шулуун гэдсэнд их ачаалал ирэхээс сэргийлж, өвчнийг намдаадаг байна.

  • Элэг бол хамгийн чухал эрхтэн

Хоол идэх үед хоол боловсруулах эрхтнээр дамжин хүний биед шаардлагагүй бодисууд орж байдаг. Тэрхүү шаардлагагүй бодисуудыг шүүж, гадагшлуулж байдаг эрхтэн бол элэг юм.

Харин элгийг цэвэрлэх шалгарсан арга бол алим болон бусад жимс жимсгэнэ идэх юм шүү.

 
  • Дархлааг дэмжинэ...

Улаан алим нь кверцетин гэх бодисоор баялаг байдаг. Сүүлийн үеийн судалгаагаар энэхүү бодис нь хүний биеийн дархлааг сайжруулж, ялангуяа стрессийн үед биеийн эсэргүүцэл сулрахаас сэргийлдгийг тогтоожээ.

  • Нүдэнд цагаа буух өвчнөөс сэргийлнэ

Эрдэмтдийн дунд энэ асуудал нэлээд маргаантай байсан бол сүүлийн үед урт удаан хугацааны туршид хийсэн судалгаагаар өдөр тутмын хоол хүнсэндээ антиоксидантаар баялаг жимс жимсгэнэ хэрэглэдэг хүмүүс нүдний цагаа буух өвчнөөс сэргийлэх чадвартай байдаг гэх үр дүнг дэвшүүлээд байна.