Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Дөрвөн настай хүүг заазуурдсан сэжигтэн Ө-д ял онооно"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-ын иргэн дөрвөн настай хүүг заазуурдаж амь насыг нь хохироосон хэрэг гарч олон нийтийг цочроосон. Энэ талаар Улаанбаатар хотын Цагдаагийн Ерөнхий Газраас тодрууллаа. 


Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн "Арванхоёрдугаар сарын 31-нд цагдаагийн бай­гуул­лагад хүн заазуурдуулсан гэсэн дуудлага ирсэн.

Хэрэг арван хоёрдугаар сарын 30-ны 00:00 цагаас арванхоёрдугаар сарын 31-ний 01:00 цагийн хооронд үйлдэгдсэн.

Одоогоор 46 настай БНХАУ харьяат Ө-г сэжигтнээр татаж, 461-р хорих ангид цагдан хорьсон. Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Хэргийн хохирогч 45 настай Х гэх эмэгтэй, дөрвөн настай, эрэгтэй А хоёр нас барсан.

Мөн 13 настай Б гэгч эрэгтэй биедээ хүнд гэмтэл авсан байдалтай байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад хэргийг прокурорт шилжүүлж, сэжигтэнд ял онооно.

Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн тайлбарлалаа.