Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Голомт банк ШУТИС хамтран жаран айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 1 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Улс орны эдийн засгийг дэмжих, ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах, эх орны ирээдүй болсон хүүхэд залуусыг тав тухтай тохилог орчинд өсөж хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Голомт банк нь 2015-2016 онд нийт 450 гаруй айл өрхийг орон сууцжуулах зорилготой төсөл хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллалаа.

Үүний нэг тод жишээ нь Голомт банк, ШУТИС хамтран нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үүднээс ШУТИС-ийн багш, ажилчдын 60 айлын орон сууцыг 2016 оны 6-р сард ашиглалтад оруулсан юм. 

Голомт банк нь энэхүү 60 айлын орон сууцны санхүүжилтийг хийснээс гадна  ШУТИС-ийн багш, ажилчдыг орон сууцны 8%-ийн хөнгөлттэй зээлд хамруулжээ.

Тус орон сууцны нээлтийн арга хэмжээ 2016 оны 12 сарын 22-ний өдөр тохиосон бөгөөд, эхний гурван айл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гардан авч, аз жаргалтай гэр бүлийнхээ гал голомтыг бадраагаад байна. Ингээд хамтран ажилласан ШУТИС-ийн хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

ГОЛОМТ БАНК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.