Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Жолооч нарыг болгоомжтой явж байхыг зөвлөлөө

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр өчигдөр нийт 281 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 242 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 18 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

Тухайлбал:

  • БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Баруун 4 замын уулзварт Shaolin маркийн автобусны жолооч Д нь T.Prius маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 52 настай эрэгтэй Э, 51 настай эмэгтэй Д нарын 8 хүн,
  • БЗД-ийн нутаг Цагдаагийн академийн өргөн чөлөөнд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ын Daewoo BS 106 маркийн автобусны жолооч О нь Эмсид ХХК-ны H. Aero City 540 маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 50 настай эмэгтэй Э, 45 настай эмэгтэй Ц нарын 4 хүн гэмтжээ.

Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой, анхааралтай, дүрмээ баримталж явахыг Замын Цагдаагийн Албанаас зөвлөлөө.