Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

2016 оны шилдэг хөрөнгө оруулалтаар ХОЛИДЭЙ ИНН УЛААНБААТАР зочид буудал шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 1 сарын 3
Сурталчилгаа

Монголын Аялал Жуулчлалын Холбоо, БОАЖЯ, НАЖГ-тай хамтран аялал жуулчлалын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг "Golden Compass-Алтан Луужин” - 2016 ёслолын ажиллагааг 2016 оны 12-р сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж шилдгүүд шалгарлаа.

Сүүлийн жилүүдэд Монголын аялал жуучлалын салбар хурдацтай хөгжиж байгаа бөгөөд үүний хирээр томоохон төсөл, бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа. Тэгвэл 2016 оны Аялал жуулчлалын салбар дахь шилдэг Хөрөнгө оруулалтаар “Холидэй Инн Улаанбаатар” зочид буудал шалгарлаа.

 

Холидэй Инн Улаанбаатар” зочид буудал нь “Интерконтиненталь Хотэлс Групп”-ийн сүлжээ буудлуудын нэг юм.

“Интерконтиненталь Хотэлс Групп” нь дэлхийн 100 гаруй оронд 12 брэндийн 5099 сүлжээ зочид буудалтай, нийт 754,265 зочид буудлын өрөөтэй ажээ.

 

2015 оны 6-р сард анхлан “Макс” Групп нь "Интерконтиненталь Хотэлс Групп"-ыг сонгон хамтран ажиллах гэрээг үзэглэж байсан бол 2016 онд Чингэлтэй дүүрэгт байрлах 20 давхар 169 өрөөтэй "Холидэй Инн Улаанбаатар” зочид буудлыг дэлхийд танигдсан брэнд стандартынх нь дагуу барьж, үйл ажиллагаагаагаа явуулж анхны зочдоо хүлээн авч эхэлжээ.

"Холидэй Инн” зочид буудлын гадаад улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа салбаруудаас дурдвал АНУ-д 722, Европт 282, Африк, Ойрхи дорнод, Австралид 76, Хятадад 75 гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад зочид буудлын бизнесийн туршлагаараа үйлчилгээгээрээ манлайлдаг байна.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.