Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Он солигдох мөчид Улсын хэмжээнд 121 хүүхэд мэндэлжээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Шинэ жилийн баярын өдрүүдэд Эрүүл Мэндийн Яам хариуцлагатай жижүүр ажиллуулж 11-323002 дугаарын утсаар 21 аймаг, нийслэлийн харъяа эрүүл мэндийн байгууллагуудаас тогтмол мэдээ авч, шаардлагатай үед арга зүйгээр ханган ажиллалаа.

Дээрх хугацаанд салбарын хэмжээнд түргэн тусламжийн 22,694 дуудлага хүлээн авснаас 1,355 нь осол гэмтлийн, 374 нь төрөлттэй холбоотой, 207 нь хоолны болон архины хордлоготой холбоотой дуудлага байсан.

Нийслэл хот, аймаг орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасгаар нийт 19,339 хүн үйлчлүүлжээ.

Нийт 867 эх амаржиж үүнээс гэрийн төрөлт 6, эмнэлэгт 859 хүүхэд төрсөн байна.  

Он солигдох мөчид Улсын хэмжээнд 121 хүүхэд мэндэлжээ гэж ЭМЯ-наас мэдээллээ.