Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Баяр, амралтын өдрүүдэд 77 СОГТУУ жолоочийг илрүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2016 оны арванхоёрдугаар сарын 31, 2017 оны нэгдүгээр сарын 1-ний баяр, амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн Шуурхай Удирдлагын Хэлтэст нийт 508 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 416 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 19 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1 өртсөн бол зам тээврийн осолд 10 хүүхэд өртсөн байна.

Замын Цагдаагийн Албанаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 77 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Нийслэл хотод: СХД-ийн нутаг Ханын материалын зам, Тоосгоны 24Б тоотын хашаа гэрийг H.Avante XD маркийн авто машины жолооч М нь мөргөж гэрт байсан 4 настай эмэгтэй Э, 1 настай эмэгтэй М нарыг гэмтээсэн.

Орон нутагт: Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төвөөс 276 км-т төвийн шороон замд Уаз-22069 маркийн авто машины жолооч Э нь улсын дугааргүй Мустанг маркийн П жолоочтой мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч 22 настай эрэгтэй П-ийн амь нас хохирсон байна.

Баяр, амралтын өдрүүдэд замын цагдаагийн алба хаагчид иргэдийг түргэн шуурхай зорчуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээр бэлэн байдалд ажиллажээ.